Наймдугаар сар 2011
Да Мя Лх Пү Ба Бя Ня
« 5-р сар    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Search

uyan-deeree 1880-аад оны зун ногоо цагаа ид сайхан жигдэрч эхэлж байх үеэр Галшар нутгийн Түмэндэмбэрэлийн сайн ус гэдэг газрын хавиар нэг саарал шүдлэн үзэгдээд байдаг болжээ. Ойр орчных нь хүмүүс хаанахын хэний адууных вэ? Гэж сураг ажиг тавиад эзнийг олж чадсангүй. Гэтэл тэр үрээ гурван жилийн өмнө Баянмөнх Уулын хошуу буюу Гадин засгийнханы /Одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум/ Галшараас худалдаж авсан гучин гүүний нэгнийх нь гэдсэнд очсон унага нутагтаа гүйж ирээд байжээ. Яг л одоо их хит болж байгаа Гүйгүүл морин дуу шиг. Хардэл жанжин бэйс Өвгөн ноён нутгаа зорин ирсэн унаган хүлгээ хайрлан уяраад оронд нь нас гүйцсэн мориор нөгөө саарал авч үлдсэн гэдэг. Хожмоо тэр саарал үрээ Галшарын Хоовон Саарал хэмээх хурдан азарга болсоны үр нь мөн алдарт Номин Цэнхэр азарга билээ.Номин Цэнхэрийн үр нь Элбэг Хээр билээ.

Нэгэн мянга найман зуун ерөн есөн онд дээр өгүүлсэн Түмэндэмбэрэлийн сайн ус гэдэг газар нэг хээр унага босоо төржээ.Энэ нь алдарт Элбэг хээр ажгуу. Дааганд нь Лодой гэдэг хүн сургах болоход Өвгөн ноён За хүүхэд минь. Энэ тун тэнхээтэй даага шүү.Эмээлийн сураа шинэ сураар сольж мордоорой гэж захисан боловч цаадуул нь гарын доор байсан хуучивтар сайн зоо аргамжаар сурлачихжээ. Гэтэл хээр даагыг эмээллээд мордонгуут булгианд нь өнөөх бөхжсөн сур тас үсэрчээ. Ингээд арга буюу өвгөн ноёны хэлснээр цоо шинэ сураар дахин сурлажээ. Тэгээд эмээлийн сур ч тэсэж,Лодой ч тогтож, даага ч зүгширч эхэлсэн гэдэг ээ. Элбэг хээр хэдийгээр гуурсгүй байсан ч улс,аймаг, хошууны наадам нийлсэн том бага 17 наадамд түрүүлсэн Эзэрхэг засгийн үед даншиг наадамд түрүүлсэн морийг шууд Богдод өргөн,их сүрэгт нийлүүлдэг байсан болохоор амыг нь татуулж аман хүзүүдүүлж байгаагүй бол Элбэг хээр үүнээс олон түрүүлэх байсан биз ээ.

Харин Элбэг хээртэй нас чацуутан / номин цэнхэрийн үр/ бас нэг хээр даагыг сургах гэж анх чөдөрлөмөгц дэвхцээд хүзүүгээ нугалж унахдаа нугасаа тасалж үхжээ. Түүнийг өвчихөд сугандаа гуурстай байсан бөгөөд дал бугалганы нь үений араар хөх мах өөдөө хавж гарсан гурав гурван гуурс байсанд тус бүрд нь дэрс шургуулж үзвэл зургаан дэрсний үзүүр цөм зүрх угт хүрч байсан гэдэг. Ер нь гуурст хүлэг нэн ховор төрдөг гэдэг. Арга ч үгүй биз дээ. Аман сургаар Дорнод аймгийн Жаргалын Чонон хөх, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Гэндэнгийн Улаан зэрэг тун ховор хүлгүүд байсан бололтой. Мөн Галшар нутгийн Дагмидын адуунаас гаралтай Зул Хонгор азарганы үр 1966 оны төл Хул морь байжээ.ороо догшин тэр морийг уналга эдэлгээнд сургаж чадалгүй хавчиг настай байхад нь Галшартай хил залгаа Дорноговийн Иххэт сумаас улсын мах бэлтгэлд нийлүүлжээ.Дараа нь нядалсан хойно нь үзвэл зүрх нь гадуураа давхарласан уут хэлбэийн давхар зүрхтэй,хоёр сугандаа гурав гурван мөгөөрсөн гуурстай, үсэн дотроо далд байрлсан учир гаднаас нь харахад бараг мэдэгдэхгүй байсан гэдэг.

Гуурст Ажнай Хүлэг Монгол нутгийн хөрсөн дээр улам олноор босоо тэнцэж , хурдлах болтугай. Хурай Хурай