Тавдугаар сар 2012
Да Мя Лх Пү Ба Бя Ня
« 8-р сар    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Search

Хэрлэнбаян-Улаан 30/11/10 Нийтлэсэн: turu

p_01Эрт дээр үеэс “өн тарган өлгий” гэж нэршин нөмөр дулаанаараа нэрд гарч олонд алдаршин цаг зуурын бэрхшээлд нэрвэгдэж үзээгүй зуун булагт, мянган өвөлжөөт Хэрлэнбаян-Улаан нутгийг улсаас анхаарч улсын нөөц нутагт бүртгэн авч, отрын нутаг болгож уг газар нутгийг хамгаалах, ашиглах, тохижуулах явдал шаардагдаж байгааг анхаарч БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 9 дүгээр сарын 1-ны 470 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйг Хэнтий, Дорноговь, Төв аймгийн сум нэгдэл, сангийн аж ахуйн мал сүргийг оторлуулахад зориулан малын хашаа барих, худаг гаргах, хадлан тэжээл бэлтгэх, зоо-мал эмнэлгийн үйлчилгээгээр хангах, отрын малчдад үйлчлэх зорилгоор байгуулжээ.
1969 онд Хэрлэнбаян–Улааны отор тэжээлийн станцын хөдөлмөрчдийн хурлын шийдвэрээр орон сууц гудамжны 1 дүгээр хороог байгуулан хорооны даргаар Тожилын Долгорыг сонгон, тус хороог Дэлгэрхаан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харъяалалд байлгахаар тогтсон байна. Хэрлэнбаян–Улааны отор тэжээлийн станцын орон сууц гудамжны 1 дүгээр хороо гэсэн тэмдэгтэй болж, тэмдгээ 1974 оны 11 дүгээр сарын 28 хүртэл албан бичиг материалдаа хэрэглэж байжээ. Нам засгаас авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга хэмжээний дүнд Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн станц орчин үеийн шинэ техникээр тоноглогдсон өндөр таваарлаг чанартай үйлдвэрлэлийн салбар бүхий социалист үйлдвэрийн том газар болон хувирч хөдөө аж ахуйд эзлэх байр суурь өсч, үйлдвэрлэлийн хэмжээ ихээхэн нэмэгдэж, хөдөлмөрчид, ажилчдын суурьшил төвлөрөн, худалдаа үйлчилгээний болон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, холбоо зэрэг байгууллагууд шинээр байгуулагдсан зэргийг харгалзан засаг захиргааны нэгж байгуулах болж БНМАУ–ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 7 дугаар сарын 27–ны өдрийн 204 дүгээр зарлигаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян Улааны хороог байгуулж төвийг Дулаан гэж нэрлэсэн байна.
Хорооны АДХ-ын анхдугаар сонгуулийг 1974 оны 11 дүгээр сарын 10-нд явуулан ажлаараа шалгарсан тэргүүний 30 хүнийг депутатаар сонгон хорооны АДХ–ын анхдугаар чуулганыг 1974 оны 11 дүгээр сарын 20–нд хуралдуулж хорооны АДХ–ыг байгуулан ажиллаж эхэлжээ.
Хэрлэнбаян–Улаан хороо нь зүүн хойд талаараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал, зүүн талаараа Жаргалтхаан, Дэлгэрхаан, баруун урд талаараа Дархан, Дорноговь аймгийн Сүмбэр, баруун талаараа Баянжаргалан, баруун хойд талаараа Багануур дүүргээр хиллэн Улаанбаатар хотоос зүүн урагш 230 км, Өндөрхаан хотоос баруун хойш 165 км–т Хэрлэн голын сав газарт Баян–Улаан уулын энгэрт байрладаг.
1992 онд засаг захиргааны шинэ хуулийн дагуу бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1–р баг болон өөрчлөгдсөн. Багийн засаг даргаар, 1992 онд Я.Мишигдорж, 1993 онд Б.Балжир, 1994 онд М.Баатарчулуун, 1995 онд Ц.Баттулга, 1996–2000 онд Л.Энэбиш, 2001–2002 онд Г.Бямбасүрэн, 2002–2004 онд М.Гэрэлсүрэн, 2004 оны 11 сараас С.Баясгалан сонгогдон ажиллаж байна.

Энэ бол Миний төрсөн нутаг

Монголын сайхан орон



Шошго: