Тавдугаар сар 2012
Да Мя Лх Пү Ба Бя Ня
« 8-р сар    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Search

uyan-deeree 1880-аад оны зун ногоо цагаа ид сайхан жигдэрч эхэлж байх үеэр Галшар нутгийн Түмэндэмбэрэлийн сайн ус гэдэг газрын хавиар нэг саарал шүдлэн үзэгдээд байдаг болжээ. Ойр орчных нь хүмүүс хаанахын хэний адууных вэ? Гэж сураг ажиг тавиад эзнийг олж чадсангүй. Гэтэл тэр үрээ гурван жилийн өмнө Баянмөнх Уулын хошуу буюу Гадин засгийнханы /Одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум/ Галшараас худалдаж авсан гучин гүүний нэгнийх нь гэдсэнд очсон унага нутагтаа гүйж ирээд байжээ. Яг л одоо их хит болж байгаа Гүйгүүл морин дуу шиг. Хардэл жанжин бэйс Өвгөн ноён нутгаа зорин ирсэн унаган хүлгээ хайрлан уяраад оронд нь нас гүйцсэн мориор нөгөө саарал авч үлдсэн гэдэг. Хожмоо тэр саарал үрээ Галшарын Хоовон Саарал хэмээх хурдан азарга болсоны үр нь мөн алдарт Номин Цэнхэр азарга билээ.Номин Цэнхэрийн үр нь Элбэг Хээр билээ.

Нэгэн мянга найман зуун ерөн есөн онд дээр өгүүлсэн Түмэндэмбэрэлийн сайн ус гэдэг газар нэг хээр унага босоо төржээ.Энэ нь алдарт Элбэг хээр ажгуу. Дааганд нь Лодой гэдэг хүн сургах болоход Өвгөн ноён За хүүхэд минь. Энэ тун тэнхээтэй даага шүү.Эмээлийн сураа шинэ сураар сольж мордоорой гэж захисан боловч цаадуул нь гарын доор байсан хуучивтар сайн зоо аргамжаар сурлачихжээ. Гэтэл хээр даагыг эмээллээд мордонгуут булгианд нь өнөөх бөхжсөн сур тас үсэрчээ. Ингээд арга буюу өвгөн ноёны хэлснээр цоо шинэ сураар дахин сурлажээ. Тэгээд эмээлийн сур ч тэсэж,Лодой ч тогтож, даага ч зүгширч эхэлсэн гэдэг ээ. Элбэг хээр хэдийгээр гуурсгүй байсан ч улс,аймаг, хошууны наадам нийлсэн том бага 17 наадамд түрүүлсэн Эзэрхэг засгийн үед даншиг наадамд түрүүлсэн морийг шууд Богдод өргөн,их сүрэгт нийлүүлдэг байсан болохоор амыг нь татуулж аман хүзүүдүүлж байгаагүй бол Элбэг хээр үүнээс олон түрүүлэх байсан биз ээ.

Харин Элбэг хээртэй нас чацуутан / номин цэнхэрийн үр/ бас нэг хээр даагыг сургах гэж анх чөдөрлөмөгц дэвхцээд хүзүүгээ нугалж унахдаа нугасаа тасалж үхжээ. Түүнийг өвчихөд сугандаа гуурстай байсан бөгөөд дал бугалганы нь үений араар хөх мах өөдөө хавж гарсан гурав гурван гуурс байсанд тус бүрд нь дэрс шургуулж үзвэл зургаан дэрсний үзүүр цөм зүрх угт хүрч байсан гэдэг. Ер нь гуурст хүлэг нэн ховор төрдөг гэдэг. Арга ч үгүй биз дээ. Аман сургаар Дорнод аймгийн Жаргалын Чонон хөх, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Гэндэнгийн Улаан зэрэг тун ховор хүлгүүд байсан бололтой. Мөн Галшар нутгийн Дагмидын адуунаас гаралтай Зул Хонгор азарганы үр 1966 оны төл Хул морь байжээ.ороо догшин тэр морийг уналга эдэлгээнд сургаж чадалгүй хавчиг настай байхад нь Галшартай хил залгаа Дорноговийн Иххэт сумаас улсын мах бэлтгэлд нийлүүлжээ.Дараа нь нядалсан хойно нь үзвэл зүрх нь гадуураа давхарласан уут хэлбэийн давхар зүрхтэй,хоёр сугандаа гурав гурван мөгөөрсөн гуурстай, үсэн дотроо далд байрлсан учир гаднаас нь харахад бараг мэдэгдэхгүй байсан гэдэг.

Гуурст Ажнай Хүлэг Монгол нутгийн хөрсөн дээр улам олноор босоо тэнцэж , хурдлах болтугай. Хурай Хурай


uyan-deereeСуут богд Эзэн Чингис хааны өлгий нутаг Сэцэнхан аймаг одоогийн Хэнтий аймаг эрт үеээс хурдан морь хүчит бөхөөр алдартай билээ. Тэр дундаа хурдан хурц хүлэг морьдын хурдны гол цөм нутаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Аргагүй дээ Халхын нэрт морь шинжээч Их хүмүүн Г.Пүрэвжав гуайн цуглуулсан алдарт Галшар угшлийн адууны гол цөм энэ нутагт байдаг учраас Галшарын адуу хурдан байх зүй ёсны хэрэг юм. Гэхдээ Галшар угшлын адуу зөвхөн нутаг усандаа хурдан байсангүй ээ. Монголын бүхий л нутаг усанд Галшарын адуу жигд сайхан хурдалж байна. Монгол төрийн баяр наадамд ч түрүүлж, айрагдсаар байна. Цаашид ч олон удаа түрүүлж айрагдсаар байна гэдэгт би итгэдэг.
Хэрлэнгийн Хөдөө арал , Аураг орд, Тосон нуур гэхээр л надад Сэцэнханы Зориг бэйсийн хошуу одоогийн Дэлгэрхаан сум санаанд ордог. Дэлгэрхаан сумаас төрийн болон бүсийн наадамд олон морь айрагдаж түрүүлж байлаа.
Х.Сүрэнхорын алдарт босоо хээр азарга, Чунагийн хүрэн, Сүрэнхор гуайн хүү Оосордагвын Даян түмэн эх хар азарга, У.Алтангэрэлийн шарга ,У.Оюунгэрэлийн хүрэн зэрэг хурдан морьдоос Улс хувьсгалын 30 жилийн баяр наадмын их насанд түрүүлсэн Мөнгөний Лувсандоржийн Түмэн эх хар морийг онцлон тэмдэглэх гэсэн юм.
Дэлгэрхаан сумын малчин Толгойтын хэмээх Далхжав, Гомбожав гэж ах дүү хоёр байдаг байлаа. Тэдний адууны дээд тал Галшар угшилтай байсан юм. Тэднийхээс Лувсандорж гэх нутгийн хүн нэг хул азарга, хул азарганыхаа эх гүүний эгчээс гарсан бас нэг хар үрээг цуг худалдан авчээ. Тэр хар үрээ нь хожмоо улс даяар нэрээ дуурсгасан хурдан хүлэг болсон юм.
1951 оны зун Мөнгөний Лувсандорж гуай хар морь, хул азаргаа хөтлөн Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадмыг зорин нутгийнхаа уяачидтай цуг Улаанбаатар хот руу хөдөлжээ.Нилээн хэд хоног явсаны эцэст Яармагийн дэнжид баяр наадмаас арваад хоногийн өмнө иржээ. Тэднийг ирэхэд Яармагийн дэнж Уяачдын эрээн майхан, хурдан морьдоор дүүрсэн байжээ.
Удалгүй хэдхэн хоногийн дараа наадам эхлэж Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн сүргийн манлай 600 гаруй хурдан азарга уралдаж, барианд ороход
АУ Донойн Цэвэгмидийн алдарт саарал азарга түрүүлж
Т.Дамдинжавын буурал аман хүзүүдэж
3-т О.Санжаабүрэгийн Дархан түмэн эх Цавьдар \дараа жил нь улсад 3 дахиа түрүүлсэн\
4-т Т.Балжиннямын шарга

М.Лувсандорж гуайн Хул азарга нь айргийн тавд хурдлав. Лувсандорж гуай тун ч их баяртай байв.
Энэ үед Нялгын Д.Галын уяаныхан өвгөний уяан дээр ирж айрагдсан хул азаргыг нь харчихаад “ Шагай шиг жоохон амьтан айрагдана гэдэг мөн хэцүү еэ ” гэхэд Лувсандорж гуай “ Та нар шагай шиг жоохон азарга айрагдахыг харсан бол одоо заан шиг том хар морь түрүүлэхийг харнаа гайгүй” гэжээ.
Ингээд олон газраас ирсэн 700 гаруй хурдан их нас гарааны зүг хөдөллөө. Удаж төдөлгүй олон морины тоос бараг л хуй салхи босов уу гэлтэй цэцэгт ногоон талд их тоос босгон сүр бараатайхан эргэлээ. Энэ олон морьд дотроос мөнөөх Лувсандорж гуайн Хар морь хол тасархай түрүүлэн ирж түмэн олноо баярлуулж Түмэн эх болжээ.
Аман хүзүүнд Н.Лхаажавын хээр
3-т Ж.Доогийн шарга
4-т С.Дамбын хээр
5-т Д.Лувсанжамцын бор зэрэг морьд айрагдсан .
Лувсандорж гуай ингэж л улсынхаа том ойн наадмын дээд 2 насны айраг, түрүүг зэрэг хүртэж байсан эрдэм чадалтай уяач байсан даа.
Хар морь нь их зузаан том биетэй, Толгой чих сайхантай, 4 мөч бахим, бөгс цээж тэнцүү, ташуу дал мөртэй. бөгтрөгтэй, давхихаараа их тонгойж явдаг морь байсан.

Энэ хар морь бол яах ч аргагүй Дэлгэрхаан сумын унаган хүлэг төдийгүй Галшар угшлын хурдан буян билээ. Хар морь Дэлгэрхаан сумандаа лав л 3 түрүүлж 1 аман хүзүүдэж хэд хэд айрагдсан. Ер нь сумандаа уралдсан бүхэндээ л айрагт багтдаг дархан даалуу морь байсан гэдэг.
Намар нь харин харамсалтай юм болж Лувсандорж гуай насан эцэслэж хар морь Лувсандорж гуайн хүүд очсон боловч хүү нь цагаан сарын дараахан хар морио  Дэрэн сум руу хүнд зарсан гэдэг.Тэрнээс хойш хар морь улсад ирж уралдаагүй боловч очсон газраа мөн л айрагдаж, түрүүлж байжээ.
***                       ***                           ***
Дашрамд сонордуулахад: Энэ жилийн 7 сарын 19,20-нд Дэлгэрхаанчууд домогт Хэрлэнгийн Хөдөө арлынхаа торгон ногоон дэнж Хэрлэнбаян-Улаан Уулынхаа дулаан энгэрт сум байгуулагдсаныхаа түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэх байгаа билээ. Энэ дашрамыг ашиглаад Дэлгэрхаан сумын нийт ард иргэд, Засаг захиргааны ажилчин, албан хаагчид, малчид болон Дэлгэрхаан сумын Уяачдын Холбооны тэргүүн Н.Лхагвасүрэн ахдаа Түүхт 80 жилийн ойн баярын мэнд баяр хүргэе!
Хотол түмнээрээ Сайхан наадаарай!


Хануурын тухай товчхон 5/04/11 Нийтлэсэн: turu

Ханах судас
Аливаа амьтны биед цагаан, хар гэсэн хоёр үндсэн судал байдаг.
1. Цагаан судал буюу загар /төвдөөр/ судас нь тархины гол судаснаас эхлэн нугасаар дамжин ахар сүүл хүртэл оршиж,үргэлжлэн салбарласан,усан мах бодийн гүйдэлтэй 19 судал байдаг юм. Эдгээрийг төв мэрэлийн судас гэж ойлгож болно.
2. Хар судал буюу занаг нь хий, цус, тунгалаг цөвийн урсах зам юм. Энэ судаснаас 24 их судас салбарлан гарч их таван цулд 8, биеийн гадна талын болон урьд хойт мөчид 16 судас болж таарна.Эдгээр нь цаашилж 700 гаруй нарийн судал болж биеийг тэжээдэг. Хар судлыг улаан,хялгасан,хөх судал гэж ангилдаг. Улаан судал нь зүрхнээс бүх бие рүү хий, шимжүүлэх тунгалаг, цусыг тараах үүрэгтэй.Хөх судал нь хий,цөв цусыг хурааж зүрх рүү цутгах судас юм. Энэ судсанд ханах заслыг хийдэг.
Ханах арга
Судасны өнгөц болон гүний байрлал,нарийн бүдүүний хэмжээнээс хамаарч хануурын/сумагч/ урт өргөнийг маш сайн тохируулах шаардлагатай.
Үүнд
1. Голлож ханах Энэ нь судасны хоёр захын яг гол дунд нь судасны дагуу ханадаг.Голдуу том судасуудыг ханана. Өргөн сумагчаар ханана.
2. Ханалж хатгах Судасны хоёр талын тохиромжтой талд хатгадаг.
3. Хөндлөн ханах Энэ ханааг маш нарийн судаснуудад хийх бөгөөд судас тасрахаас мш сайн болгоомжлох хэрэгтэй.
4. Хоёрдуулж /давхар ханах ч гэдэг/ ханах Энэ ханааг эхлээд арьсыг цоолж дараа энэ судсыг ханах арга юм.Энэ аргаар ясан дээрх судсыг ханадаг.

Ханах засал нь цус гаргахаасаа хий болон цусны уурыг гаргах явдал юм.Ханагдсан цэгт арьсны сүв нь судасны сүвнээс том байхаар бодолцож хануурын сумагч хийгдсэн байдаг.Судсыг хатгасан дараа ухаа ягаан хөөстэй тамирын цус гармагц даруй зогсоох хэрэгтэй.

үргэлжлэл бий………………


Тааврын уралдаан 15/03/11 Нийтлэсэн: turu

zurag0207 Энэ азарга хэн гэдэг уяачийн ямар удам угшил, амжилттай хүлэг  вэ?

Хамгийн түрүүнд таасан хүнд 1000 нэгжний шагналтай.

Амжилт


Үнэ цохьсон хурдны наймаа 11/03/11 Нийтлэсэн: turu

Өнгөрсөн жил төрийн их баяр наадмын өмнө “Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнэ хурдан халтар үрээгээ 100 саяаар худалдан авч улсын наадам болон унаган нутгийнхаа түүхт ой баруун бүсийн даншигт тус тус түрүүлгэсэн бол Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах ИХ ХУРД уралдаанаас гуравхан хоногийн өмнө Талын хүлэгч галын уяач Ц.Баянжаргал чандмань халтар морио Агт эрдэнэ галын уяач Ш.Батжаргалаас 18 саяаар худалдан авч айргийн гуравт хурдлуулсан гээд хийморь дагуулсан хурдны наймаа цөөнгүй гарсан билээ. Мөн түүнчлэн Дорнод аймгийн Матад сумын ААУяач Б.Цэндбаатарын алдарт Тугал ухаа азаргийг МУАУяач Д.Бат-Эрдэнэ 150 000 доллараар авсан ч гэх яриа бий. Юутай ч өнөөгийн байдлаар Монголын хурдан морины түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн адуу бол Хэнтий аймгийн Баянхутаг сумын МУАУяач З.Хүрэлбаатарын алдарт босоо улаан азарганы төл Говийн багш О.Тагарваагийн бор халзан морийн ААУяач Б.Наранхүү 108 саяаар худалдан авсан гэдэг бол мөн даага шүдлэндээ төрийн их баяр наадамд түрүүлж хязаалан аман хүзүүдсэн МУАУяач Г.Алтангэрэлийн хүрэн үрээ 108 саяар зарагдсан гэдэг.

Өнөө жилийн хувьд Босоо хүлэг галын МУТМУяач Д.Мөнхбат 2-р сарын 8-нд болсон “Мөнххаан 2011″ Сүхбаатар аймгийнбаруун бүсийн уралдаанд зургаад хурдалсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Ш.Баатарчулууны хээр морийг 14 саяаар, долоод хурдалсан Мөнххаан сумын уяач Д.Очирдэрэмийн хүрэн морийг 8.5 саяаар тус тус худалдан авсан бол Талын хүлэгч галын МУТМУяач Ц.Дуламсүрэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Энхтөрийн хурдан саарал азаргийг 40 саяаар авсан гэнэ. Энэхүү саарал азарга нь 2008 онд шүдлэн насандаа Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж хязаалан, соёолондоо Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах хаврын уралдаанд аман хүзүүдэж байсан бөгөөд өнөө жил зургаан настай хавчиг азарга “Мөнххаан 2011″ Сүхбаатар аймгийнбаруун бүсийн уралдаанд түрүүлж яваад хадуураад 13-т орсон бөгөөд 2-р сарын 19-нд Хэнтий аймагт болсон уралдаанд хол түрүүлсэн билээ. Дуяа манлай Хэнтийн наадамд түрүүлээд байхад нь авжээ.

Мөн Хэнтий аймагт болсон энэхүү уралдаанд түрүүлсэн Батноров сумын уяач П.Намсрайжавын хээр соёолонг ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн 20 сая төгрөг хоёр араб адуугаар авлаа гэсэн яриа олны салхиар тархжээ. Энэхүү хээр үрээ нь шүдлэн насандаа сумынхаа наадамд түрүүлж өнгөрсөн жил Хэнтий аймгийн хойд бүсийн уралдаанд түрүүлж байсан хурдан үрээ юм байна.

Энэ мэтчилэн үнэ цохиосон хурдны наймаа хаа газрын наадам дээр яригдах болжээ. Хурдан морийг өндөр үнээр худалдан авах нь мөнгөтэй баян хүмүүсийн зугаагаа гаргадаг ажил хэмээн зарим хүмүүс шүүмжлэлтэй ханддаг ч яг үнэн хэрэгтээ хоёр талын харилцан ашигтай хамгийн зөв болоод мөр нь цагаан шударга наймааны нэг билээ. Тухайлбал нэг талаар хөдөөний хөх уяачиддаа хөрөнгө оруулж байгаа, нөгөө талаар худалдан авч байгаа хүн нь хурдан морины босоо цагаан хиймороор нэр хүндээ өсгөж байгаа хоёр талын ашигтай эр хүний хийморийн наймаа юм.

Монголын хээр талд унага болгон нь босоо тэнцэж
Хурдан морины босоо цагаан хийморь өнө мөнхөд өөдөө байх болтугай…..

Эх сурвалж:  www.tv9.mn


Сайхаан сайхан 6/02/11 Нийтлэсэн: turu
Шинэ цолтнууд 1/02/11 Нийтлэсэн: turu

huleg

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 01 сарын 24-ний өдөр 15 тоот зарлиг гаргажээ. Зарлиг ёсоор 17 жарны цагаагчин туулай жилийн босгон дээр Монгол улсынТод манлай уяач цолоор Д.Цэрэнжигмэд, Л.Цандэлэг, Ц.Батсайхан, Д.Мөнхбат, МУ-ын Манлай уяачаар Б.Содномцог, Б.Мөнхтөр, Д.Оюунбилэг, А.Батсүх, Ж.Бат-Өлзий, Н.Мөнхдаш, Д.Жаргал, харин
МУ-ын Алдарт уяачаа Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Аймгийн алдарт уяач Б.Отгоннасан, Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт уяач У.Эрдэнэбилэг нар шагнагдахаар болсон байна.
Эдгээр цол авч байгаа эрхмүүддээ баяр хүргэе.


Хэнтийн Галшар хошууны ноён Пүрэвжавыг төрөхөд ар шил рүү нь их хар үс дэллэн ургасан байснаас “Хар дэл” гэж алдаршсан ажээ. Эрт нэгэн цагт хар дэл бээсийнд Хөвчийн жонон вангийн Өндөр лам аяны дөрөө мултлан буужээ. Хар дэл бээс “Холын аяны ламтан морил, хонож амар” гээд хөл алдаж гэнэ. Өндөр лам гэрийн хойморь сууж, дэлгээстэй хаалгаар морьдын уяа харж айраг уунгаа: Чи хө наадам хэр хийдэг вэ? гэж асуусанд Бээс: Би түмэн хар адуутай л хүн дээ гэхээс өөр юм хэлж чадсангүй гэнэ. Өндөр лам замдаа адууг нь харсан байж. Тэгээд ламтан: Өлийг нь өөхөөр дүүргэсэн гол нь бөглөрсөн адуутай юм. Ер хурдан адуу алга байдаг шүү гэж гэнэ.Тэгтэл цүрдгэр, хүрэн морьтой өвгөн үүдээр өнгөрч гэнэ. Өндөр лам өндөсхийж: Энэ юун хүн, морь өнгөрөв өө ? гэж асуухад Хар дэл бээс гайхан: Манай хонины өвгөн унаа морьтойгоо өнгөрөв, залуудаа адуунд явж байсан хүндээ. Та юуг нь сонирхов? гэжээ Лам хэлж байна гэнэ. “Хорхойтсон шинжин байдасны унага унажээ” гэхэд Бээс өвгөнийг дуудаж асууруун:Манай хонины хүрэн чинь ямар гүүний унагасан билээ? гэв.Хонины өвгөн: тэр жил хойрхойтсон шинжин байдас манай адуунд гүйж орсныг Зандан хүрэн азарганд хураалгасан юм. Түүний унага шүү дээ гэж гэнэ… Энэ танай хурд байна гэж Өндөр ламтан айлдаад: Хойтон би чиний хүрнийг уяад Орлойн гурван зээрдийн долоон аваргын наадамд очьё гэжээ. Хар дэл жанжин бээс хүрэн морийг ламд нэг ам хоргойн хамт бэлэг болгон бариад үдэж явуулсан байна.Хойтон жил нь Өндөр ламыг ирэхэд бээсийнхэн түүний хөтөлсөн хонины хүрнийг танихгүй шахам байсан гэдэг. Тэгэхэд лам “Сайн морь уяа тэнцэхээр хувилан хангарьдын өд мэт болно” гэж айлджээ. Хүрэн моринд хамба торгоор нэмнээ хийж, хоёр чих,хоёр нүд,дөрвөн туура нь л харагдаж байв. Тэгээд долоон аваргын наадмыг зорив гэнэ.Орлойн гурван зээрдийн “Хув” Нагварал хэмээх их уяач өвөл гарч чих нь хөлдсөн хув хүрэн морь уяж иржээ. Түүнд “…таны их нас энэ наадамд дөнгөх буй заа” гэхэд “Хардэлийн түмэн хар адуунд хурд үгүйсэн билээ. Уяан дээр нь Түмэн эх зогсож байна лээ. Бид барахгүй болсон биз” гэжээ.Тэгээд тэр наадамд хонины хүрэн морь хол тасархай хурдлан түрүүлжээ.Өндөр лам наадмаас буцахдаа Хардэл бээсийг хэзээ нэгэн цагт хурдтай болгож өгнө гэж айлдаад зургаан янзын морины зураг зурж өгөөд “Энэ зургаар жишин шинжиж хурдан адуу энд тэндээс үнэ хайрлахгүй цуглуул” гэсэн гэдэг. Өндөр лам маш уран гартан алдартай зураач хүн байжээ. Хардэл бээс мөн сайн зураач байсан тул зургийг хуулан зурж,итгэлт хиа, шинжээч нараа тал тал тийш нь мордуулж харь хошууны адууг цуглуулах болсноор Галшарын хошуу дийлдэшгүй хурдан адуутай болсон гэдэг домог бий.Хардэл жанжин бээс хурдан морь зурах,модоор сийлэх,хурдан морины ном судар цуглуулах, мэргэн уяач шинжээчидтэй хавсран судар зохиох талаар маш их үйлийг бүтээжээ.”Өвгөн ноён” хэмээх энэ уяач шинжээчийн бүтээсэн хурдан морины зураг, модон сийлбэр,”Нууцаас нууц,далдаас далд Шулуун журамт” хэмээх морины шинж бэлгэ, уяа заслын судар өв болон үлджээ.

Эх сурвалж:www.morinerdene.mn


Дүнжингарав 2011 13/01/11 Нийтлэсэн: turu

Хаврын томоохон уралдааны анхных болох Дүнжингаравын тов гаржээ. Монголын морин спорт уяачдын холбооны санал санаачлагийн дагуу, Засгийн газрын шидвэрээр зохиогддог бүсийн уралдаануудын тов батлагджээ. Хамгийн эхний бүсийн уралдаан уламжлал ёсоор жил бүрийн хаврын тэргүүн сард зохиогддог “Дүнжингарав” хаврын бүсийн уралдаанаар эхлэх бөгөөд 2011 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотноо дээд гурван насны уралдаанаар зохиогдохоор болжээ. Энэ уралдаанд уралдах морьдоо уяачид маань аль эртнээс тэжээж эхлэсэн байна лээ. Миний мэдэхээр Өлзийт хороололд гэхэд л моринд хайртай монгол хүн бүхний мэддэг бүх л хурдан хурц хүлгүүд уягдаж сойгдоод уяан дээрээ үүрсэн зогсож байна лээ. Миний бие гэхэд л өөрөө Амгаланд азарга, их насны морь тэжээж энэ уралдаанд уралдуулахаар уяж эхлэээд байгаа билээ.


хатгуурын цэгүүд 7/12/10 Нийтлэсэн: turu

Хатгуурын цэгүүд

1 Нүдний судас: нүд өвдөх, элэгнихй үрэвсэл,наршилт,тархинд цус ихдэх зэрэг өвчний үед нүдний зовхины гадна талын булангаас баруун хойш ташуу чиглэлээр дээш 4 хуруу зайд хануурын жижиг өргөн хутгаар зүүн болон баруун талд 0,5 см гүн хатгана.

2 Гүрээний судас :Мэдрэлий н өвчин,тархи нугасны цочмог үрэвсэл,усан хаван,бөөр ходоод гэдэсний үрэвсэл, хатгалга, хорт ургамал , химийн бодисоор хордсон үед морины толгойг дээш татан сойж нарийн сураар хүзүний доод талаар ороон чангалахад хураагуур судас аяндаа гүрийнэ. Эрүүний угаас доош 4 хуруу зайд том өргөн хутгаар зүүн,баруун талын аль нэг судсыг хатгаж, 0,5-2 л хүртэл цус гаргана. Боосон сураа аажим сулруулж уяагаа тайлаад жиоийн байдлаар уяхад цус аяндаа тогтоно.

3 Цээжний судас Хавирга дамнаж хөндүүрлэх,цээжин бие балбаганах,уушгинд цус тогтонгишиж амьсгал давчдах,тархинд цус ихддэж дүйнгэ байдалтай болох,уушиг хавагнах,урд хөлний цусны эргэлт удааширснаас хөндүүрлэж доголох зэрэг эмгэгийн үед морины баруун,зүүн суганы хонхорын дунд орших хураагуур судсыг хануурын том өргөн хутгаар 0,5-1 см гүн хатгаж 50-100 гр цус гаргана.

4 Хөлний судас: Өвдөг ,богтос орчмын хавдар буюу урд хөлийн үрэвслийн гаралтай догол,нарийн гэдэсний үрэвслийн үед урд хөлийн дотор талд цээжний судаснаас доош 4 хуруу зайд орших хураагуур судсыг дороос дээш шахан нарийн сураар ороон чангалж зүүн гарын долоовор хуруугаар уул судсыг дарж байгаад баруун гараараа хануурын өргөн хутгаар 0,5 см гүн хатгаж 100-200 гр цус гаргана.Хөлийг ороож уясан сурыг тайлан авч аажим хөдөлгөхөд цус аяндаа тогтоно.

5 Өвдөгний судас: Өвдөгний үеийн хаван,үрэвслийн улмаас доголох,шөрмөсний үрэвсэл, бүдүүн гэдэсний эмгэгийн үед өвдөгний үеэс доош 4 хуруу зайд нарийн шилбэний дотор талд яс,шөрмөс хоерын хоорондох хураагуур судсыг жижиг өргөн хутгаар хөлийн дотор талаас гадагш 0,6 см гүн хатгаж , 10-50 гр хэртэй цус гаргана.

6 Хөлий нсиймхий буюу нарийн шилбэний судас Адууны цээжин бие хүндрэх, туурай хавчийж хомойх, хөлийн судасны цусны эргэлт удааширснаас цус тогтонгишиж хөндүүрлэж доголох үед өндөр сиймхийн цэгийн судсыг ханахдаа сагагны үеэс дээш 2 хуруу зайтай орших хонхрын дунд, нарийн шилбэний яс,шөрмөсний хооронд орших хураагуурыг гадна хажуугаас жижиг өргөн хутгаар 1,5 см гүн хатгана. Шөрмөсийг гэмтээхээс болгоомжилж зүүн гарын эрхий,долоовор хуруугаар шөрмөсийг гадагш татан барьж 2 хурууны өндөг нийлсэн үед хатгана.

7 Туурайн, магнайн буюу нуугдавчийн судас Усан жилбэн, ходоод гэдэсний хий хатгалга,баас хоригдох, хануурын жижиг өргөн хутгаар туурайн өмнө талын хар,цагаан хүрээний дунд орших судсыг 0,5 см гүн хатгана,

8 Дөрөөлөхийн судас: Ходоод гэдэсний хурц ужиг үрэвсэл, гэдэсний хий хатгалга, усан жилбэн, тарга тэвээрэг авч чадахгүшй байгаа үед богтосны ар талд залааны яснаас хойш 4 хуруу зайд, гуяны хураагуур дээд хэсгээс эхэлж хэвлийн доод хажуугаар урагш өнгөрч өвчүүний дотор хураагууртай нийлдэг хэвлийн өнгөц хураагуур судсыг хануурын том өргөн хутгаар 1 см орчим гүн хатгана.

9Сүүлний угийн судас Тосон болон усан жилбэн, ходоодны хурц тэлэлт, гэдэсний хатгалга,шээс хоригдох,тархины үрэвслийн үед сүүлний угаас үзүүр тийш алга дарам буюу 7 см зайд сүүлний дотор талы н2 хажуугаар орших судасны аль нэгийг ханууры нөргөн хутгаар 0,5-1 см гүн хатгана.Анхааруулахад сүүлний гол судсыг ханаж болохгүй.

Үргэлжлэл бий…….………..


Шошго: